Чөлөөт бөхийн “Осло 2021” ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины “Алтан гран при”-гийн аварга, “Хилчин” спорт хорооны бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Эрхэмбаярын Даваачимэг энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 1995 оны гуравдугаар сарын 22-ны өдөр төрсөн. Дунд сургуулийн нэгдүгээр ангиа төгсөх жилээ Эрдэнэт хот руу шилжсэн. 2007 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллээд өдий хүртэл явж байгаа.
Чөлөөт бөхөөр сонирхож хичээллэх болсон шалтгаан гэвэл аавынх нь том ахын хоёр хүү сумын наадамд зодоглодог байж. Тэр хоёрыг дэмжиж барилдааныг нь очиж үздэг байсан гэдэг. Тэр үеэс л бөхийн спортод дур сонирхолтой болсон юм билээ. Анх Паламын Чулуунбаатар багшийн шавь болж бөх болох мөрөөдөлдөө хүрч байжээ. 2007 оноос эхлээд өнөөг хүртэл чөлөөт бөхөөр хичээллэж байгаа.
Э.Даваачимэг залуучуудын ДАШТ-ээс алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, дэлхийн цомын хүрэл, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальтай. ”Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэрбээр тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Э.ДАВААЧИМЭГ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |