Ковентри одоогоор Олон улсын олимпын хорооны гишүүн бөгөөд Зимбабве Улсын Спорт, соёлын сайдын албыг хашиж байгаа. Тэрбээр 2018 оноос эхлэн энэ албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд 2017-2024 онд Олон улсын серфингийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Өмнө нь усанд сэлэлтийн тамирчин байсан.
Ковентри 2013 онд ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнээр сонгогдож, 2021 он хүртэл тус албыг хашсан. 2018 онд тус комиссын даргаар сонгогдон, улмаар ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болсон. Мөн тэр 2012-2021 онд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA)-ийн тамирчдын төлөөлөгч, 2014-2021 онд тус агентлагийн Тамирчдын хорооны гишүүнээр ажиллаж байв.
Зимбабве Улсын Хараре хотод төрсөн Ковентри таван удаагийн олимпын наадамд оролцсон. Тэр 2000 оны Сиднейн олимпод анх оролцож, “Рио-2016” олимпод сүүлийн удаа өрсөлдсөн. Энэ хугацаанд Кристи Ковентри олимпын долоо медаль (2 алт, 4 мөнгө, 1 хүрэл) хүртсэн бөгөөд 2004 оны Афины олимпод болон 2008 оны Бээжингийн олимпод 200 метрийн араар даллах төрөлд алтан медаль хүртэж байлаа.
Африк тивийн аль ч тамирчин түүнээс олон олимпын медаль хүртэж байгаагүй юм. Түүнчлэн, Ковентри усанд сэлэлтийн урт замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, богино замын дэлхийн аваргаас дөрвөн алт, Хамтын нөхөрлөлийн наадмаас нэг алт, Африкийн наадмаас 14 алт хүртсэн шилдэг тамирчин юм.
| ОУОХ-НЫ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ КИРСТИ КОВЕНТРИ ГЭЖ ХЭН БЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |