Жүдо бөхийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны энэ өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлжээ. Тэрбээр Монгол Улсаас төрсөн жүдо бөхийн анхны дэлхийн аварга тамирчин юм. Жүдо бөхийн “Роттердам 2009” ДАШТ-ээс алт, “Токио 2010” ДАШТ-ээс хүрэл, “Астана 2015” ДАШТ-ий багийн хүрэл медаль хүртэж байв.
Мөн “Доха 2006” Азийн наадмаас алт, “Чежү 2003” Азийн аваргын алт, “Алмата 2004” Азийн аваргын хүрэл, “Ташкент 2005” Азийн аваргын алт, “Кувейт 2007” Азийн аваргын мөнгө, “Чежү 2008” Азийн аваргын мөнгө, “Абу Даби 2011” Азийн аваргын мөнгө медальтай. Самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчин "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) онуудад хүртэж байлаа.
Дэлхийн аварга Х.Цагаанбаатар 1990 онд Дархан хотын нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцсан юм билээ. 1995 онд сургуулийнхаа биеийн тамирын багш Ганбатын чөлөөт бөхийн секцэнд орж бөхийн спортод хөл тавьсан байдаг. Улмаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батлав багшийн шавь болон самбо, жүдо бөхөөр үргэлжлүүлэн хичээллэсэн.
Х.Цагаанбаатар “Афин 2004” олимпын жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, 2009 онд дэлхийн аварга , 2010 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Түүний дэлхийн цом, гран при, гранд сламын медалийн тоог тоолж баршгүй олон билээ. 2023 оны нэгдүгээр сард албан ёсоор зодог тайлсан. Одоо тэрбээр “Цагаанбаатар академи”-ийг байгуулан ирээдүйн, олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэн гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
| ЭНЭ ӨДӨР ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА Х.ЦАГААНБААТАР МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |