Монголын хүүхдийн зуны спортын наадмын хөтөлбөрт анх удаа жюү жицүгийн спорт багтлаа. Энэ оны тавдугаар сарын 26-аас зургадугаар сарын 5-ны хооронд Улаанбаатар хотноо хүүхдийн зуны спортын VIII наадам спортын албан ёсны 22, үзүүлэх дөрөв, тусгай ангиллын долоон төрлөөр зохион байгуулагдахаар боллоо.
Тус наадам БТС-ын тухай хуулийн дагуу, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, тив , дэлхийд өрсөлдөх тамирчдын залгамж халааг бэлтгэж, ур чадварыг сайжруулахад гол зорилго оршино.
Жюү жицү хүүхдийн наадмын албан ёсны төрөл боллоо |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |