Олон улсын олимпын хорооны удирдах зөвлөл боксын төрлийг Лос Анжелес 2028 оны зуны олимпод багтаах санал оруулжээ. Хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан боксын спорт ямартай ч “Лос Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтлаа. ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаас энэхүү шийдвэрийг гаргасан байна. Грекийн Коста Наварино хотноо маргааш эхлэх ОУОХ-ны 144-р чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн саналыг албан ёсоор баталгаажуулах юм. Хэдийгээр эцсийн шийд гараагүй ч Гүйцэтгэх зөвлөлийн оруулж буй саналыг хэвээр батлах магадлал өндөр юм.
“ОУОХ өнгөрсөн хоёрдугаар сард “World Boxing” холбоог хүлээн зөвшөөрсний дараа ийм шийдвэр гаргах боломж бүрдсэн. Мэдээж чуулганаар эцсийн шийдвэрийг гаргана. Гэхдээ чуулганы гишүүд Гүйцэтгэх зөвлөлийн саналыг батална гэдэгт би маш их итгэлтэй байна” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах өгүүлжээ. ОУОХ 2019 онд Олон улсын боксын холбооны эрхийг түдгэлзүүлснээс хойш бокс олимпын хөтөлбөрт үлдэх эсэх нь тодорхойгүй болж ирсэн.
| Боксын спорт олимпын хөтөлбөрт үлдэхээр боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |