"Токио-2020" олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын энэ өдөр мэндэлжээ. “Сүлд” спорт хороо, “Наран мандал” компанийн тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд 1996 оны гуравдугаар сарын 16-ны өдөр төржээ.
Ц.Цогтбаатар жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай, залуучуудын ДАШТ-д хошой мөнгөн медальтай. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн. "Ташкент-2022" ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болсон.
Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Японы алдарт Соичи Хашимотог нэмэлт цагт ялж дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байлаа. Ц.Цогтбаатар Монголын жүдочдоос төрсөн тав дахь дэлхийн аварга юм. Түүнээс өмнө Х.Цагаанбаатар “Роттердам-2009”, М.Уранцэцэг “Рио Де Жанейро-2013”, Г.Болдбаатар “Челябинск-2014”, Д.Сумъяа “Будапешт-2017” алтан медалийн эзэн болж байсан. Харин түүний дараа Б.Баасанхүү “Абу Даби-2024” ДАШТ-ээс алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон билээ.
| ЭНЭ ӨДӨР ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА Ц.ЦОГТБААТАР МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |