Энэ өдөр Монголын муайтай холбоо, “Гаруда” академийн тамирчин. ОУХМ Баатарчулууны Гантогтох Дорнод аймагт мэндэлжээ. Тэрбээр багаасаа кик бокс, муайтайгаар дагнаж хичээллэсэн. Анх 12 настайдаа “Мишээл” клубийн О.Алтанпүрэв Б.Наадам багш нарийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалт хийж эхэлсэн юм билээ. Муайтайгийн 2013, 2014, 2017, 2018, 2019 оны Монгол Улсын таван удаагийн аварга. 2017 онд “Zev” fight night тэмцээний аварга болсон. ОХУ-ын. Эрхүү , Улаан-Үд, Ангарск хотуудын 2013, 2014, 2015 оны муайтайн аварга, “Шилдэг техниктэй тамирчин”-ы тусгай шагналыг хүртэж байсан. 2013 онд Азийн танхимын болон тулааны спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн.
Муайтайгийн 2014, 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтай. Муайтайгийн Зүүн Азийн аварга шалгаруулах 2018, 2019, 2023, 2024 оны тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа. БНХАУ-ын кик боксын “WOULINLONG” холбооны 65 кг-ын жингийн 2019 оны аварга. “999-MMA” холбооны 2022 оны аварга, “ALLFC” холбооны “MMA”-ийн 2022 оны аварга. Жюү жицүгийн ягаан бүстэй. Мэргэжлийн кик бокс болон муайтайд 75 тулаан хийж, 58 ялсан. Үүнээс 21 удаа ко буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж, нэг тэнцсэн амжилттай яваа. Мэргэжлийн “ММА”-гийн тулаанд тав, хоёр гэсэн амжилт үзүүлээд байгаа.
| ЭНЭ ӨДӨР ТУЛААНЫ СПОРТЫН ТАМИРЧИН Б.ГАНТОГТОХ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |