Олон улсын олимпын хороо (ОУОХ) Грект болох 144 -р чуулганаа угтаж, шинэ ерөнхийлөгчөө сонгохоор бэлтгэж буй энэ үед, тус байгууллага Томас Бахын удирдлага дор өнгөрсөн арван жилд гарсан өөрчлөлт, шинэчлэлийн талаар эргэн дүгнэж байна. 2014 онд "Олимпын хөтөлбөр 2020"-ийг баталж, улмаар долоон жилийн дараа COVID-19 цар тахлын үед "Олимпын хөтөлбөр 2020+5" болгон өргөжүүлснээс хойш ОУОХ нь Олимпын наадмыг шинэчилж, тамирчдын үүрэг, оролцоог өргөжүүлж, цахим инновацыг нэвтрүүлж, тогтвортой, санхүүгийн хувьд бат бөх олимпын хөдөлгөөний суурийг тавьсан.
Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том өөрчлөлт нь олимпын наадмыг зохион байгуулах, хотуудад хуваарилах аргачлал юм. Өмнө нь өрсөлдөөнт тендерийн систем ашигладаг байсан нь сонгогдоогүй хотуудад санхүүгийн дарамт учруулдаг байсан бол одоо илүү хамтын ажиллагаанд суурилсан, яриа хэлэлцээрт тулгуурласан аргачлалаар орлуулж, үүний үр дүнд тендерийн зардлыг 80 хувиар бууруулсан. Ингэснээр олимпын наадмыг зохион байгуулах хотуудын сонирхол нэмэгдэж, 2034 он хүртэлх наадмуудын байршлыг тодорхойлсон бөгөөд 2036 болон түүнээс хойших наадмуудыг зохион байгуулах сонирхол дэлхийн хотуудад нэмэгдэж байна.
“Парис 2024” зуны олимп шинэ үзэл баримтлалыг харуулсан томоохон жишээ болсон. Тус наадам 100 хувийн сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж, өмнөх наадмуудтай харьцуулахад нүүрстөрөгчийн ул мөрийг 54.6 хувиар бууруулсан. Тэмцээнүүд хотын төвд, алдартай газруудын дунд зохион байгуулагдаж, хотын оршин суугчид олимпын уур амьсгалыг илүү ойроос мэдрэх боломжтой болсон.
Үүнээс гадна нийтийн марафон, олимпын боловсролын хөтөлбөрийг өргөжүүлснээр олимпын туршлага зөвхөн стадионд бус, өргөн хүрээнд түгсэн. ОУОХ тамирчдын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, тэднийг зөвхөн оролцогч биш, харин олимпын хөдөлгөөний гол цөм болгохоор ажиллаж байна. "Парис-2024 олимпын тэтгэлэг" хөтөлбөрийн хүрээнд 195 гишүүн хорооны 1,560 тамирчин шууд санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд үр дүнд нь хөтөлбөрт хамрагдсан тамирчдын 75 нь олимпын медаль хүртжээ. Мөн "Олимпын эв санааны нэгдэл" сангийн төсөв 67 хувиар нэмэгдэж, 2025-2028 онд 167 сая ам.долларт хүрсэн нь 250,000 гаруй тамирчинд үр ашгаа өгч байна.
Шударга, цэвэр тэмцээний орчинг хангах нь бас тэргүүлэх чиглэлүүдийн нэг байв. Олон улсын шинжилгээний агентлаг (ITA)-ийг байгууласнаар допингийн эсрэг хяналт илүү хараат бус, үр дүнтэй болсон бөгөөд “Парис 2024”-өөс өмнө тамирчдын 90 хувийг шинжилгээнд хамруулсан нь өмнөх олимпын наадмуудаас илүү өндөр үзүүлэлт байлаа.
“Парис 2024” зуны олимп түүхэн дэх хамгийн цахим хэрэглээ өндөр хэмжээнд зохион байгуулагдсан наадам болж, сошиал медиа, хиймэл оюун ухаан болон шинэ цахим туршлагуудын ач холбогдлыг тодотголоо. ОУОХ-ноос мэдээлснээр 412 тэрбум цахим хандалт бүртгэгдсэн нь “Токио 202” зуны олимпын наадмаас 290 хувиар өссөн үзүүлэлт юм. Олимпын вэб сайт болон аппликэйшнд 325 сая хэрэглэгч хандсан нь “Olympics.com”-ыг дэлхийн хамгийн том спортын дижитал платформуудын нэг болгожээ.
Үүнээс гадна ОУОХ e-спорт руу чиглэсэн анхны том алхмаа хийж, 2024 оны 7-р сард олимпын “e-Спорт”-ын наадам байгуулах шийдвэр гаргасан. Анхны наадам 2027 онд Саудын Арабт болох бөгөөд 12 жилийн түншлэлийн хүрээнд зохион байгуулагдана. Энэ нь залуучуудын сонирхлыг татах, орчин үеийн спортын хөгжлийг хүлээн зөвшөөрөх алхам болж байна.
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын дунд ОУОХ санхүүгийн хувьд тогтвортой байдлаа хадгалж, 2025-2028 оны мөчлөгт 7.4 тэрбум ам.долларын орлого бүрдүүлж, 2029-2032 оны хугацаанд 6.5 тэрбум ам.долларыг баталгаажуулсан. Орлогынхоо 90 хувийг дэлхийн спортын хөгжлийн хөтөлбөрүүдэд буцаан зарцуулж, тамирчид болон спортын байгууллагуудад өгөх өдрийн санхүүгийн дэмжлэгээ 4.7 сая ам.доллар болгож өсгөсөн нь 2014 оны 3.25 сая ам.доллароос мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн, засаглалын шинэчлэлүүдийг эрчимжүүлж, ОУОХ сайн дурын үндсэн дээр Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт (IFRS)-ыг нэвтрүүлэн ил тод байдлаа сайжруулж, спортоос үүдэлтэй авлига, бооцооны гэмт хэргийн эсрэг хүчтэй арга хэмжээ авч байна. ОУОХ-ын сүүлийн 10 жилийн шинэчлэлүүд олимпын наадмыг илүү тогтвортой, илүү цахим, илүү хүртээмжтэй болгож, олимпын орчныг бүхэлд нь өөрчилсөн. 144 дүгээр чуулган Грект 2025 оны гуравдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд олимпын хөдөлгөөний дараагийн шинэчлэлийн чиглэлийг тодорхойлох болно.
| Олимпын чуулганы өмнө шинэчлэлийн талаар ярилцаж эхэллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |