Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, самбо, кураш бөхийн дэлхийн аварга, геннисийн амжилтын эзэн, Мөнхбатын Уранцэцэг энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлсэн байна.
М.Уранцэцэг "Токио-2020" зуны олимпын наадмын хүрэл медальтай. 2013 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий аварга болсон. 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. 2019, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальтай. 2014 оны ДАШТ-ий багийн мөнгөн медаль хүртсэн. 2014 оны Азийн зуны спортын наадмын аварга, 2012 болон 2017 оны Ази тивийн аварга, 2010 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, дэлхийн дээд "Гиннес"-ийн амжилтын эзэн билээ.
М.Уранцэцэг боксын спортоор хичээллэх гэж төөрч, будилж яваад жүдо бөхөд хөл тавьж, хичээнгүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн нь түүний хамгийн том ололт байсан гэдэг. М.Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ. Түүний анхны багш самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, гавьяат тамирчин Ж.Баярсайхан билээ. Харин 2006 онд "Женко" клубийн тамирчин болж, Ш.Цэвэлмаа багшийн шавь болсон юм. Энэ л үеэс М.Уранцэцэг өсвөр үеийн тэмцээнүүдэд амжилт гаргаж эхэлжээ.
М.Уранцэцэгийн дэлхийд данстай шилдэг тамирчин болгосон “гавьяатан” бол яах аргагүй “Женко” клубийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа юм. Урнаа гавьяат “Би Ш.Цэвэлмаа багштайгаа учирсан өөрийгөө маш их хувьтай, азтай хүн гэж боддог” хэмээн хэлсэн нь бий. Урнаа 2007 онд кураш бөхийн дэлхийн аварга болж, 2008 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлэн амжилтын гараагаа эхлүүлсэн байдаг. 2009 онд Белградад болсон дэлхийн оюутны их наадмаас мөнгөн медаль хүртэж байв.
Түүнийг хэвтээ барилдааны “Хатан хаан” гэдэг. Хэвтээ барилдаанд дэлхийд ноёрхдог япончууд хүртэл М.Уранцэцэгийн өчих, боолт, даралтаас жийрхдэг байлаа. Тэрбээр 2013 онд дэлхийн аварга болохдоо японы жүдочин, дэлхийн аварга Харуна Асамиг өчих мэхээр цэвэр ялж байв. Олимпын хүрэл медалийн ялалтыг мөн л өчих мэхээр авсан байсан билээ.
| ЭНЭ ӨДӨР ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ, ДЭЛХИЙН АВАРГА М.УРАНЦЭЦЭГ МЭНДЭЛЖЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |