Чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы Амман хотод энэ сарын 25-нд эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр арван жинд нийт 20 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Ц.Цогбадрах, 70 кг-д МУГТ Т.Тулга, 74 кг-д ОУХМ Б.Батбаяр, 79 кг-д ОУХМ О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д МУГТ М.Лхагвагэрэл нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Б.Мөнхнар, 53 кг-д ОУХМ Ч.Отгонтуяа, 55 кг-д ОУХМ Б.Отгонтуяа, 57 кг-д ОУХМ Х.Болортуяа, 59 кг-д Т.Алтжин, 62 кг-д Я.Баасанжаргал, 65 кг-д ОУХМ Т.Энхжин, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д ОУХМ З.Болортунгалаг, 76 кг-д ОУХМ Э.Даваанасан нар өрсөлдөнө. Манай эрэгтэй тамирчид Өвөр Монголын Хөх хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бол эмэгтэйчүүд нийслэл хотод Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ базааж байгаа юм.
| Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аваргад барилдах бөхчүүдийн нэр тодров |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |