Ази тивийн хамгийн том лигүүдийн аварга багуудын нэгтгэсэн Зүүн Азийн “Супер лиг”-т МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025 оны аварга баг оролцохоор болсон. Азийн сагсан бөмбөгийн чуулга уулзалтад МСБХ-ны төлөөлөгчид урилгаар оролцсон байна.
Энэ үеэр Зүүн Азийн лигийн зөвлөх зөвлөлийн хурал болж, Монгол Улсыг төлөөлж МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалыг гишүүнээр сонгожээ. Ингэснээр олон улсын лигийн тэмцээний зөвлөлд Монгол Улсаас төлөөлөгч ажиллаж буй анхны тохиолдол болж байна.
Манай дээд лигийн 2025 оны аварга баг Зүүн Азийн супер лигийн 2025-2026 оны улиралд Өмнөд Солонгосын лигийн аварга баг, Филиппиний “PBA” лигийн дэд аварга, Японы “B” лигийн “Хирошима Драгонфлайрс” багтай нэг хэсэгт орох юм.
Энэ хүрээнд дээрх шилдэг багууд Монголд тоглох бөгөөд манай сагсан бөмбөг сонирхогчид Азийн топ багуудын тоглолтыг эх орондоо үзэх боломжтой болж байна. Түүнчлэн Японы лигийн төлөөлөгчид Монголоос тоглогч авах сонирхолтой байгаагаа илэрхийлснээр хоёр тал хамтран ажиллахаар болжээ.
| С.Төгсжаргал сагсан бөмбөгийн Зүүн Азийн лигийн зөвлөлийн гишүүн боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |