Итали Улсын Турин хотноо болж буй тусгай олимпын өвлийн наадмаас манай тамирчин А.Алтан-Очир снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид маань тусгай олимпын анхны медалиа хүртэв. Манай тамирчин М.Энхзаяа уг төрөлд шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ. А.Алтан-Очир, М.Энхзаяа нар өнөөдөр гуравдугаар сарын 12-ны өдөр мөн хоёр төрөлд өрсөлдөх юм.
А.Алтан-Очир тусгай олимпын снөүбоардын төрөлд хүрэл медаль хүртлээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |