Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 1980 оны гуравдугаар сарын энэ өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлжээ. Тэрбээр чөлөөт бөхийн 55 кг-ын жингийн тамирчин байв. Б.Наранбаатар 1994 оноос “Хөдөлмөр” нийгэмлэгийн МУГД Х.Намшир багшийн чөлөөт бөхийн секцэнд элсч, хожмоо МУГД Б.Баттулга багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэдэг болсон түүхтэй юм билээ. 1997 онд Нийслэлийн 10-р дунд сургуулийг төгсч, 2003 онд УБИС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.
Харин 2002 онд Иран Улсад болсон Тахтийн нэрэмжит тэмцээн, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээнд дараалан түрүүлсэнээр олонд танигдсан юм. 2003 оноос хойш Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-д олон удаа оролцсон. 2005 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн.
2007 оны ДАШТ-д эхний гурван даваанд Гүрж, Турк, Сирийн учраагаа ялаад, хагас шигшээд Беларусийн Ризван Гажиевийг 2:0, 1:1, 1:1-ээр гурван үеийн турш илүүрхэн ялж, дэлхийн аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын Бесик Кудуховт хожигдож мөнгөн медаль авч байлаа. Б.Наранбаатар гурван удаа (2004, 2008, 2012) олимпод барилдсанаас гадна 2004 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2005 оны дэлхийн оюутны универсиад их наадмаас алтан медаль хүртэж байв. УАШТ-ээс таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 2005 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан юм.
| ЭНЭ ӨДӨР ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.НАРАНБААТАР МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |