Японы мэргэжлийн сумо бөхийн “Домогт их аварга” Даи Ёкозүно Хакүхо Мөнхбатын Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11-ний энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Тэрбээр 192 см өндөр, 158 кг жинтэй. Хакүхо 2001 оноос барилдаж эхэлсэн бөгөөд макүүчи зиндаанд 45 удаа түрүүлсэн үнэмлэхүй амжилттайгаар 2021 оны есдүгээр сард зодог тайлсан юм. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны нэг, уран барилдааны шагналыг хоёр удаа хүртэж байв.
Тайхо аварга Хакүход өөрийн түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой хэмээн захисан гэдэг. Түүний 40 гаруй жил эвдэгдээгүй байсан алдарт 32 түрүүлсэн амжилтыг 2015 оны нэгдүгээр сард 33 болгосон билээ. Харин 2021 оны есдүгээр сард зодог тайлахдаа дээд зиндаанд 45 түрүүлсэн амжилттай байлаа.
Түүний дээд амжилтууд:
Дээд зиндаанд хамгийн олон удаа 45 түрүүлсэн.
Дээд зиндаанд хамгийн олон 1093 даваа авсан.
Ёкозүна цолтой хамгийн олон 84 башёд барилдсан.
Нийт давааны тоо 1187.
Ёкозүна цолтой барилдаж даваа авсан тоо 899.
Дээд зиндаанд нэг ч уналгүй хамгийн олон түрүүлсэн 16 удаа.
Эзэн хааны цомыг долоон удаа дараалан хүртсэн.
Ёкозүна цолтой 63 дараалан ялалт авсан.
Жилийн хамгийн олон даваа авсан бөх.
Эхний найман өдөрт качикоши хийсэн барилдааны тоо 51 удаа.
| ЭНЭ ӨДӨР СҮМО БӨХИЙН ДОМОГТ ИХ АВАРГА ХАКҮХО ДАВААЖАРГАЛ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |