Дэлхийн тусгай олимпын хорооны хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ДТОХ-ны доктор Тим Шрайвер, гүйцэтгэх захирал Мэри Дэйвис, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, олон улсын элч төлөөлөгчид, эвслийн гишүүн орнуудын сайдууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, тамирчид оролцсон байна. Хэлэлцүүлгийг Дэлхийн тусгай олимпын Сержант, Шрайверын Олон улсын элч төлөөлөгч Б.Ерөөлт чиглүүллээ.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд хүртээмжтэй нийгмийг Монгол Улсад бий болгоход тулгарч буй гол асуудлууд, амжилттай хэрэгжиж буй төслүүд болон ирээдүйн алсын харааны талаар илтгэл танилцуулж, оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн нэгдсэн судалгаа, үндэсний тооллогыг ангилал тус бүрээр хийх, төрийн зарим чиг үүргийг ТББ-уудад шилжүүлэх, иргэний нийгэм, хувь хүмүүсийн тогтвортой хамтын ажиллагааны загвар гаргах, дэлхийн туршлага судлах, спортын клубууд, баг тамирчдыг хамтарсан спортын талаарх мэдлэгтэй болгох зэрэг санаачилгуудыг дэвшүүллээ.
2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал тохиолдсон. Дэлхийн Тусгай Олимпын хүрээнд байгуулагдсан “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-д манай улс нэгдэж, Берлиний тунхаглалд албан ёсоор тусгагдсан. Ингэснээр энэхүү эвслийн үүсгэн байгуулагч 14 орны нэг болж, Гана, Кени, Исланд, Малта, Монтенегро, Сейшел, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Өмнөд Африк, Гибралтар, Панам, Ямайка, Египт зэрэг улстай хамтран ажиллаж эхэлсэн.
Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусын хамгийн том асуудал нь боловсрол юм. Судалгаагаар эдгээр хүүхдүүдийн 43 хувь нь сургуулиас завсардсан, 49 хувь нь огт боловсрол эзэмшээгүй бол 42 хувь нь уншиж бичих, энгийн тоо бодох чадваргүй байна. Мөн энгийн хүүхдүүдтэй харьцуулахад хоёроос гурав дахин их гадуурхагдаж, дээрэлхүүлдэг гэсэн тоо баримт гарчээ. Ялангуяа, цар тахлын дараа энэ зөрүү улам нэмэгдсэн байна.
Иймээс Дэлхийн тусгай олимп 148 орны 30 мянган сургуульд хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөжүүлэхээр ажиллаж байна. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, Хүмүүнлэгийн хувьсгал хийх түүхэн шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улс энэ санаачлагад манлайлан оролцож байна.
| Тусгай олимпын наадмын хүрээнд хэлэлцүүлэг боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |