“Турин -2025” тусгай олимпын өвлийн наадмын нээлт боллоо. Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчин, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна.
Монгол Улсын баг тамирчдын тэмцээн гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэх бөгөөд энэ удаагийн наадамд 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, сноуборд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд өрсөлдөх юм.
“Турин-2025” Тусгай олимпын өвлийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч хатагтай Патриция Санретто Ре Ребауденго нь нээлтийн үеэр “Энэ наадмыг зохион байгуулах нь Турин хот төдийгүй бүх Италийн хувьд саад бэрхшээл, нийгмийн олон талт, ялгаатай байдлыг хүндэтгэх, эерэг хандлагыг бий болоход гайхалтай боломж юм. Энэ нь оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдын хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, авьяас чадварыг тэмдэглэж, хамтран амьдрах, хуваалцах соёлыг сурталчлах болно” гэж онцоллоо.
Тусгай олимпын наадам илүү гэгээлэг маргаашийг бүтээж, спортоор дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, иргэдийг хүлээн зөвшөөрөх, хүндлэн дэмжих, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна.
“Ялалт байгуулахад минь туслаач, хэрэв би ялж чадахгүй бол ялалт авчрах оролдлогыг минь зоригжуулаач - Let me win. But if I cannot win, let me be brave in the attempt” уриатайгаар тусгай олимпын өвлийн наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.


| Тусгай олимпын “Турин-2025” өвлийн наадмын нээлт боллоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |