Өвөр Монголын нэрт найруулагч Урагшаагийн найруулсан домогт туульсаас сэдэвлэн бүтээсэн “Фуншан-2” буюу “Сахиусаа өргөмжилсэн нь-2“ кино Хятадын үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байна. Тус киноны гол дүрийг Хятадын кино салбарт өөрийгөө таниулж чадсан Өвөр Монголын авьяаслаг залуу жүжигчин бүсгүй Нарнааш бүтээжээ.
.jpg)
Тэрбээр баатарлаг эмэгтэй жанжин Дэн Чан И-гийн дүрийг гайхалтай амилуулж үзэгч олны хайрыг татах болсон байна. Нарнааш жүжиглэх ур чадвар, эрэмгий дайчин, гоо үзэсгэлэн дүр төрхөөрөө Хятадын залуусын хайр хүндэтгэлийг хүлээж, “Байлдан дагуулах” болов.

“Нэг минутын үзүүлбэр, арван жилийн хөдөлмөр” гэсэн Хятад хэлц үг байдаг. Жүжигчин Нарнааш Дүн Чан И-гийн дүрийг бүтээхийн тулд найман жил морьт харваа, буудлага, тулааны спорт, акробат гимнастик, усан спорт зэргээр шаргуу, хөдөлмөрлөн бэлтгэл хийжээ. Олон жилийн хичээл зүтгэл, уйгагүй бэлтгэл сургуулилалтын үр дүнд тэрбээр баатарлаг эмэгтэй дүрийг амилуулан, үзэгчдийн сэтгэлд хоногшуулж чадсан байна.
| ХЯТАДЫН ҮЗЭГЧДИЙГ “БАЙЛДАН ДАГУУЛЖ” БУЙ МОНГОЛ БҮСГҮЙ НАРНААШ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |