Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулиас эмэгтэй албан хаагчдын дунд “Дартс-2025” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулиас нэрэмжит болгон долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Тус тэмцээний ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт Сургалт судалгааны 403 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн лаборант, дэд ахлагч Б.Сувд-Эрдэнэ, дэд байрт мөн тус сургуулийн лаборант, дэд ахлагч А.Цэрэнпил, гуравдугаар байрт Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын сургалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Батцэцэг нар шалгарлаа.
Харин дан хосын төрөлд тэргүүн байрыг Сургалт, судалгааны 403 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, хошууч С.Цэрэндолгор, лаборант, дэд ахлагч Б.Сувд-Эрдэнэ нар эзлэв. Дэд байрт Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын сургалтын төлөвлөлт хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Даваасүрэн, сургалтын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Батцэцэг нар орлоо. Гуравдугаар байрыг Төв номын сангийн номын санч, цагдаагийн ахлагч А.Үржинханд, дэд ахлагч Г.Чулуунчимэг нар тус тус эзлэв.
| Дотоод хэргийн сургуулийн эмэгтэй албан хаагчдын “Дартс-2025” тэмцээн боллоо |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |