Монголын хүүхдийн спортын VIII наадмын зуны спортын төрөл боксын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 03 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Монголын боксын холбоотой хамтран Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр, “Барселон-1992” олимпын наадмын боксын 60 кг жингийн хүрэл медальт,Ази тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин,“Барселон клубийн дасгалжуулагч Н.Баярсайхан
Монгол Улсын Гавьяат тамирчин, Пан азийн аварга, “WBA” холбооны хоёр удаагийн дэлхийн аварга, ХХ зууны манлай тамирчин Д.Лхагва, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх боксын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Чулуунтөмөр нарын хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалын 34 жинд 18 байгууллагын 120 гаруй өсвөр үеийн тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж ахлах насны ангилалд тэргүүн байрт шалгарсан тамирчид зуны шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байрт: Э.Гаваа дасгалжуулагчтай 7-р дунд сургууль
Дэд байрт: Батдорж дасгалжуулагчтай 118-р сургууль
Гуравдугаар байрт: Д.Орхон дасгалжуулагчтай “Fower up” клуб тус тус шалгарлаа.
| ХУД-ийн хүүхдийн спортын наадмын боксын тэмцээн өндөрлөв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |