Хятадын Харбин хотод явагдсан Азийн олимпын зөвлөлийн (OCA) гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааныг (ММА) “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа. 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах 20 дахь удаагийн Азийн наадамд холимог тулаанчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жингийн ангиллаар өрсөлдөхөөр болжээ.
Азийн олимпын зөвлөлийн энэхүү шийдвэр нь холимог тулааны спорт дэлхийд хэр зэрэг хурдтай хөгжиж байгаагийн илэрхийлэл болохоос гадна Ази тивийн тамирчдад эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж, ур чадвараа сайжруулж, шинэ түвшинд очих боломж олгож байгааг Азийн холимог тулааны холбоо (AMMA) онцолсон байна.
“Айчи-Нагоя”-гийн наадамд Ази тивийн 48 орны баг тамирчид нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд холимог тулаанаас гадна “И-спорт”-д дөрвөн медалийн ангилал нэмэгдэж нийт 11 багц медаль олгох болж буйгаараа онцлог болох юм.
Энэ онд зохион байгуулагдах гурав дахь удаагийн Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт холимог тулаан мөн багтаад байгаа. Тус наадамд 14-17 насны Азийн залуу холимог тулаанчид ирэх аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн Улсад цуглаж хүч чадал, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
| Холимог тулааны спорт 2026 оны Азийн наадмын хөтөлбөрт багтлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |