ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол Улсаас Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатарыг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, спорт олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ГЗ-ийн гишүүн Д.Жаргалсайхан, Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга н.Сугараа, Узбекистан Улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Равшан Ганиев, сагсан бөмбөгийн дасгалжуулагч С.Тулга нар оролцов.
Элчин сайд Д.Батбаатар “Төв Азийн бүс нутагт байрлах Узбекистан Улс нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр тэргүүлдэг. Баг тамирчдын спортын амжилт тогтмол өсч байгаа. Тус улсын спортын барилга байгууламжийн хүрэлцээтэй байдлыг судалж үзсэний үндсэн дээр Монголын тамирчдаа хамтарсан бэлтгэл хийлгэх, эксперт урьж ажиллуулах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах саналтай байгаа” талаар мэдээлэв.
Сагсан бөмбөгийн спорт манай улсад хурдацтай хөгжиж байгааг сайшаахын ялдамд дасгалжуулагч С.Тулгыг өөрийн шигшээ багт урьж ажиллуулах болсон талаар Узбекистан Улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Равшан Ганиев энэ үеэр дурдлаа.
| Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар “Олимп хаус”-т зочлов |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |