“Дашчойлин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний 034 анги, “АПУ” ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлжээ.
Харин үзүүрт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Эрч Гранд Автосервис” ХХК, “Баянтээг” ХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмарцэрэнгийн Гантулга шалгарсан байна. Шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Архангай аймгийн Тариат сумын харьяат, зэвсэгт хүчний 013 анги, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Херо Холдинг” ХХК, "Бөх Билэгт" дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, цэргийн харцага Д.Төрбаяр, аймгийн харцага Б.Сайнбаяр нар үлдэв. Өнөөдөр 13:00 цагаас битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаантай. Хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүд битүүний барилдаанд барилдах эрхээ авна.
| “Дашчойлин” хийдийн нэрэмжит барилдаанд Н.Амгаланбаатар түрүүлжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |