"Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, ”Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, богино хугацаанд хэрэгжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг үе шаттай байгуулж буй билээ. Энэ ажлын эхлэл болгож, Баянгол, Налайх дүүрэгт бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсан бол Сэлэнгэ аймагт сорилын шинэ төв үүдээ нээлээ.
Арга хэмжээний нээлтэд Биеийн тамир, спортын улсын хорооны БТБХХ-ийн дарга О.Баасан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Энэ үеэр БТСУХ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан хэлсэн үгэндээ “Энэ сорилын төвийг бий болгосноор иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтэцийг бүх талаар тодорхойлно.
Иргэд эрүүл, зөв амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар бүрэн мэдлэгтэй болно" хэмээн тодотгов. Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг байгуулсанаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох юм.
Хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх юм. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх аж.
Өсвөр, залуучуудын бие бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох. Аймаг, нийслэл, дүүргүүд Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх юм.Тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх. Төр хувийн хэвшлийн түншлэлд түншлэлд суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах юм.
Цаашид энэ онд улсын хэмжээнд нэмж сорилын нэг төвийг байгуулах ба Архангай аймагт нээхээр зэхэж байна. Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв нь
Цусны даралт хэмжигч,
Зүрхний цохилт хэмжигч,
Биеийн өндөр хэмжигч,
Биеийн бүтцийг тодорхойлогч,
Гарын булчингийн хүчийг хэмжих,
Их биеийн булчингийн хүчийг хэмжих,
Хөлийн булчингийн хүчийг хэмжих,
Биеийн уян хатан байдлыг хэмжих,
Хурдны чанарыг хэмжих,
Хөдөлгөөний авхаалж самбааг хэмжих,
Зүрхний ачаалал даах чадвар хэмжих зэрэг тоног төхөөрөмжинд сорил өгөх боломжтой юм.
| Сэлэнгэ аймагт бие бялдрын түвшин тогтоор сорилын төв байгуулагдлаа |
|
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |