XVII жарны хөхөгчин модон могой жил, Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд сар шинийг угтаж өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан боллоо. Тус барилдаан 2025 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр дөрвөн насны төрлөөр зохион байгуулагдаж 14 сургуулийн 140 гаруй өсвөрийн бөх оролцож уран мэхийг уралдуулан барилдлаа.
Тус барилдааны нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, БТСХ-ны спортын хэлтсийн ахлах дасгалжуулагч Б.Угтахбаяр, чөлөөт бөхийн “Аваргууд академи”-ийг үүсгэн байгуулагч Баяржавхлан нар оролцлоо.
Үндэсний бөхийн барилдааны 10-11 насны ангилалд:
Их шөвөгт- “Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Д.Мөнхтулга
Их шөвөгт- 52 дугаар сургуулийн өсвөр үеийн бөх С.Даваа-Очир
Үзүүр- 59 дүгээр сургуулийн өсвөр үеийн бөх С.Нармандах
Түрүү- “Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Б.Бумбаяр
12-13 нас ангилалд:
Их шөвөгт-156 дугаар сургуулийн өсвөр үеийн бөх Б.Жавхлантөгс
Их шөвөгт-60 дугаар сургуулийн өсвөр үеийн бөх Г.Мөнхтогтох
Үзүүр-“Монгол Билэг Оюу” сургуулийн өсвөр үеийн бөх Б.Мөнхжин
Түрүү-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Э.Тэмүүжин
14-15 нас ангилалд:
Их шөвөгт-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Д.Ганхуяг
Их шөвөгт-59 дүгээр сургуулийн өсвөр үеийн бөх А.Нямжаргал
Үзүүр-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Т.Нямбаяр
Түрүү-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Ж.Баасанбат
16-17 нас ангилалд:
Их шөвөгт-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Г.Золбоо
Их шөвөгт-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Т.Анхбаяр
Үзүүр-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Г.Өрнөхбаяр
Түрүү-“Аварга” сургуулийн өсвөр үеийн бөх Б.Батбилгүүн
Уран барилдаант бөхөөр:
12-13 нас: 130 дугаар сургуулийн өсвөр үеийн бөх Н.Бат-Эрдэнэ
14-15 нас: “Аварга” сургуулийн өсвөр үеийн Б.Мөнхдэлгэр
16-17 нас: “Аварга” сургуулийн өсвөр үеийн Б.Мянганбаяр
Багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр- Ч.Нямдорж дасгалжуулагчтай “Аварга” сургууль
Дэд байр- В.Мөнхдалай дасгалжуулагчтай 59 дүгээр сургууль
Гутгаар байр- Б.Чангаа дасгалжуулагчтай 60 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Үндэсний бөхийн барилдааны засуулаар: “Аварга” сургуулийн сурагч Бүрэнзэвсэг, Тэмүүлэн, Өсөх-Ирээдүй, Тэнгис
Хөлийн цэцээр: Завхан аймгийн Ургамал сумын харьяат Аймгийн заан Ч.Нямдорж
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Н.Дэлгэрдалай
Гарын даагаар: БТСХ дасгалжуулагч Т.Цэнд
Тайлбарлагчаар: Аймгийн бөх тайлбарлагч Б.Наранбат нар ажилласан.

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Сар шинийг угтсан хүүхдийн үндэсний бөхийн барилдаан боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |