МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр “Олимпик хаус”-т боллоо. Хурлаар МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтов. “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдын амжилт, дүнг хэлэлцэж, гишүүдийн хурлаар танилцуулахаар болов.
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд МҮОХ-ноос өвлийн спортын хөгжилд түлхүү анхаарч, материаллаг баазыг бэхжүүлэх, төр засаг, Азийн олимпын зөвлөл, Олон улсын олимпын хороотой нягт хамтран ажиллах бодлого боловсруулж хэрэгжүүлэхээр санал солилцсон байна.
Түүнчлэн 21 спортын төрлөөр 2025 оны аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн Улсад зохиогдох Азийн залуучуудын III наадмын Монгол Улсын төлөөлөгчдийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ажиллахаар боллоо.
Мөн 2030 оны Залуучуудын олимпын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах төлөвлөгөөний хүрээнд 2029 онд Азийн залуучуудын наадмыг эх орондоо зохион байгуулах талаар судалгаа хийх, ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллахаар хэлэлцэв.
| МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |