Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Сүхээгийн Цэрэнчимэд 1995 оны энэ өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд мэндэлжээ. Тэрбээр БХЯ-ны зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны МУГТ Ц.Цогтбаяр, МУГД Ц.Хосбаяр нарын удирдлага дор 2006 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн.
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Узбекистаны Ташкент хотод болсон 2014 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд 19 настайдаа түрүүлж, дэлхийн аварга цол хүртсэн. Харин 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.
Тэрбээр 2024 онд Албани Улсын Тирана хотод болсон насанд хүрэгчдийн олимпын бус жингийн ДАШТ-ийн 59 кг-ын жинд мөнгөн медаль авсан. Урьдчилсан шатанд Мексикийн Алехандра Ривера Арригаг 10:0-ийн харьцаагаар ялсан. Шигшээ 16-д Канадын Лоренс Бьюрегардтай 8:8-ын харьцаагаар тэнцэн, бүхэл онооны илүүгээр ялсан. Улмаар шөвгийн наймд Азербайжаны Алёна Колесникийг 9:0-ээр, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1-ийн харьцаагаар тус тус ялж финалд шалгарсан. Харин финалд шүүгчдийн буруу шүүлтийн улмаас Японы Рисока Кавайд 4:2-ын харьцаагаар хожигдож, арван жилийн дараа ДАШТ-ээс дахин мөнгөн медаль хүртсэн билээ.
Мөн С.Цэрэнчимэд цэрэг, армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Иван Яригыны “Алтан гран при” тэмцээний алтан медальтай. 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-ын жинд дэлхийн аварга, МУГТ П.Орхоныг ялж алтан медаль хүртсэн. Үүнээс гадна МУГТ С.Цэрэнчимэд “Монголиа опен” олон улсын тэмцээний гурван удаагийн аварга, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медальтай. Монгол Улсын насанд хүрэгчдийн УАШТ-ий таван удаагийн аварга. Монгол Улсын гавьяат тамирчин билээ.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН АВАРГА С.ЦЭРЭНЧИМЭД МЭНДЭЛЖЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |