Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул Монакогийн “FIDE Women's Grand Prix 2024-2025” тэмцээнд амжилттай оролцож, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Тус тэмцээнд дэлхийн чансаа өндөр арван тоглогчид тойргоор тогложээ. Цагийн хяналт нь эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтын үлдсэн хугацаанд 30 минут, нэг алхамаас эхлэн нүүдэл бүрийг 30 секундээр нэмэгддэг журамтай.
Тэмцээний эцсийн шатанд үндэслэн тоглогчид “Гран при” оноо авна. Зургаан тэмцээнээс бүрдсэн цувралын төгсгөлд хамгийн их “Гран при” оноо авсан хоёр тоглогч дараагийн эмэгтэй нэр дэвшигчдийн хамт тэмцээнд оролцох эрхээ авдаг байна. МУГТ, их мастер Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга Швейцарын Александра Костеньюктайг хүндхэн тоглолтын эцэст хожиж бүхэл оноо авчээ.
Өчигдөр хоёр дахь өрөгтөө энэхүү “Гран при”-д өрсөлдөж буй арван шатарчныг чансаагаар манлайлж буй Хятадын их мастер 2017 оны дэлхийн аварга Тан Жунгуйтай тоглож хайнцсан байна. Ингэснээр 1.5 оноотой тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээн бичигдэж байгаа юм. Өнөөдөр Энэтхэгийн их мастер Хюмпи Конерутай тоглох хуваарьтай байна. Монакагоийн FIDE эмэгтэйчүүдийн “Гран при” хоёрдугаар сарын 18-28-ныг хүртэл нийт арван өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулна. Тэмцээний шагналын сан 80 мянган евро байх юм.
1-р байр чансааны 130 оноо 30 мянган евро
2-р байр чансааны 105 оноо 22 мянган евро
3-р байр чансааны 85 оноо 16 мянган евро гэх мэт шатлалаар буурах ажээ.
| Б.Мөнгөнтуул их мастер “FIDE Grand Prix 2024-2025” тэмцээнийг тэргүүлж явна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |