Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын хүүхдийн ордонтой хамтран XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгууллаа.
Тус барилдааны 11-12 насанд 64 бөх барилдсанаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат А.Алтан-Эрдэнэ түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, нийслэлийн 118-р сургуулийн бөх Б.Өсөх-Ирээдүй үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Монголын хүүхдийн ордны өсвөрийн бөх С.Тэнүүн, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Б.Чулуун нар шалгарсан байна. Энэ насанд уран барилдааны шагналыг Монголын хүүхдийн ордны С.Тэнүүн, уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Налайх дүүргийн 119-р сургуулийн сурагч Б.Азжаргал нар хүртэв.
Харин 13-14 насанд 92 хүүхэд барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Н.Эрхэмбаяр түрүүлж, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Х.Хүслэн үзүүрлэлээ. Гуравт Чингэлтэй дүүргийн өсвөрийн бөх Э.Сод-Эрдэнэ шалгарч, зургаад Завханы Г.Энхтамир, Налайхын С.Шинэ-Идэр, Орхоны Н.Эрхэмбаяр нар үлдэв.
Мөн 15-16 насанд 144 хүүхэд барилдсанаас Дархан-Уул аймгийн харьяат Р.Омар түрүүлж, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Э.Нарантулга үзүүрлэсэн юм. Гуравт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Э.Сэрдамба шалгарсан бол тавд Говьсүмбэрийн Б.Батбилгүүн, Ховдын Б.Мөнхбаатар нар үлдлээ.



| Сар шинийн өсвөрийн барилдаан өндөрлөв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |