1983 оны энэ өдөр пауэрлифтингийн мастерсын дэлхийн аварга, “Стронг” клубийн тамирчин, спортын дэд мастер Зоригийн Мөнхзаяа мэндэлжээ. Тэрбээр 2023 онд пауэрлифтингийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 2023 онд мастерсын ДАШТ-д 63 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга хэмээх цолыг хүртэж байлаа.
Тэрбээр хүүхэд байхдаа 1990-2010 он хүртэл үндэсний тулааны “Монгол-Зо” урлаг буюу “Монгол карате”- гаар хичээллэж байсан юм. Харин 2010-2014 оны хооронд амьдралын шаардлагаар спортоос түр хугацаанд хөндийрсөн. Спортоо орхисны улмаас биеийн илүүдэл жинтэй болж, нойр муудаж , зүрхний асуудал үүсэж эхэлсэн гэдэг. Ингээд алхаж эхэлье гэж шийдээд бага ,багаар алхсаар сүүлдээ бага зэрэг шогшиж, тэгээд л гүйдэг болж, гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн юм билээ. Улмаар сүүлийн хоёр жил пауэрлифтингийн спортоор хичээллэж байгаа. Одоо тэрбээр гүйлт болон хүчний спортыг хослуулан хичээллэж байгаа билээ.
| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН АВАРГА З.МӨНХЗАЯА МЭНДЭЛЖЭЭ |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |