Словак Улсын Саморин хотод өсвөр үеийн жүдо бөхийн Европ тивийн цуврал цомын нээлттэй тэмцээн өндөрлөж байна. Тус цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай өсвөрийн жүдочин хүүхдүүд нэг алт, нэг хүрэл медаль хүртэж хоёр тамирчин шагналт байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.
Европын цомын тэмцээний хоёр дахь өдөр охидын 63 кг-ын жинд өрсөлдсөн “Гүрү Дожо” клубийн тамирчин Хүрэлчулууны Маралмаа алтан медаль, охидын 57 кг-ын жинд өрсөлдсөн “Winner” клубийн тамирчин Машбатын Цэндбазар хүрэл медаль хүртсэн байна.
Мөн хөвгүүдийн 73 кг-ын жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”-ийн тамирчин Баяржавхлангийн Тэмүүлэн 9-р байр, охидын 57 кг-ын жинд өрсөлдсөн Энхболдын Оюундэлгэр шагналт 5-р байрт орсон амжилт үзүүлжээ. Ийнхүү Итали болон Словак Улсуудад зохион байгуулагдсан Европ тивийн нээлттэй цуврал цомын тэмцээнээс манай өсвөрийн жүдочид нийт таван алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Европын цуврал цомын тэмцээнийг өндөрлүүлж байна.
Словак Улсад болсон Европын цомын тэмцээнээс медаль хүртсэн тамирчид:
Х.Маралмаа 63 кг-д алтан медаль “Гүрү Дожо” клуб.
Б. Гүндэгмаа 52 кг-д алтан медаль “Хангарьд” спорт хороо.
М.Цэндбазар 57 кг-д хүрэл медаль “Winner” клуб.
П. Алтанцоож 55 кг-д хүрэл “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”.
Н. Тэгш-Очир 60 кг-д 5-р байр “Хангарьд” спорт хороо.
Т. Төгсхүслэн 50 кг-д 7-р байр “Мон-Алтиус” Ахлах Сургууль.
Б.Тэмүүлэн 73 кг-д 9-р байр “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”.
Э.Оюундэлгэр 57 кг-д шагналт 5-р байр “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”.
Итали Улсад болсон Европын цомын аваргаас медаль хүртсэн тамирчид:

Х.Маралмаа охидын 63 кг-д алтан медаль "Гүрү Дожо" клуб.
Б.Далайцэрэн хөвгүүдийн 73 кг-ын жинд алтан медаль "Winner" клуб.
Н.Тэгш-Очир хөвгүүдийн 60 кг-ын жинд алт "Хангарьд" спорт хороо.
М.Цэндбазар охидын 57 кг-ын жинд хүрэл медаль "Winner" клуб.
Б.Цолмон-Од хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль "Хангарьд" спорт хороо.
| Өсвөрийн жүдочид “Саморин-2025” Европын цомоос хоёр алт, хоёр хүрэл медаль хүртжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |