Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтох багш 1949 оны энэ өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд мэндэлжээ. Түүний төрсөн ах Ч.Дамдиншарав 1968 оны Мехикогийн олимпоос Монгол Улсын анхны хүрэл медалийг авчирсан түүхийн эзэн байдаг. Ч.Насантогтох багш анх ахыгаа даган чөлөөт бөхийн спорт руу орж ирсэн юм билээ.
Харин 1968-1973 онд ЗХУ, одоогийн ОХУ-ын Биеийн тамирын дээд сургуулийг Монголын самбо, жүдо бөхийн анхны мэргэжлийн дасгалжуулагч болон төгсөж ирсэн юм. Тэрбээр Монголын самбо, жүдо бөхийн Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 1973-2012 онд ажилласан. Түүний шавь нараас Хөдөлмөрийн баатар, МУГТ Б.Бат-Эрдэнэ, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар О.Балжинням, Ц.Дамдин гээд тоолж баршгүй, олимп, дэлхийн медальтны урт жагсаалт гарна.
Насаа багшийг Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан жилүүдэд самбо бөхийн 30 гаруй дэлхийн аварга тамирчин төрөн гарсан байдаг. Мөн жүдо бөхийн анхны олимп, дэлхийн медальтнууд төрөн гарсан юм. Түүний удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж байсан тамирчдаас 1989 оны дэлхийн аваргын мөнгөн медальт О.Балжинням, Д.Баттулга, 1980 оны Москвагийн олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, хүрэл медальт Р.Даваадалай, анхны олимпын аварга Н.Түвшинбаяр, анхны дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг анхдагчууд төрөн гарчээ.
| ЭНЭ ӨДӨР АРДЫН БАГШ Ч.НАСАНТОГТОХ БАГШ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |