“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын зургаа дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 25 тамирчин оролцлоо.Манай улсаас дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (30.64 оноо), дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (26.32 оноо) нар өрсөлдлөө.
Өнөөдрийн богино үзүүлбэрийн дараах байдлаар ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын хүрэл медальт Каори Сакамото (75.03 оноо), ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (71.88 оноо) нар тэргүүлж байна. Харин Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна. Өнөөдөр чөлөөт үзүүлбэрийн дүн гарсанаар медалийн эзэд тодорно.
Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам энэ. Өнөөдөр О.Мишээл зургаа дахь гараа, Г.Марал-Эрдэнэ ес дэх гараанд гарч үзүүлбэр үзүүлнэ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болж байна.

.jpg)
.jpg)
| УРАН ГУЛГАГЧ Г.МАРАЛ-ЭРДЭНЭ 16, О.МИШЭЭЛ 19 ДҮГЭЭР БАЙРТ БИЧИГДЭЖ БАЙНА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |