Өвөр Монголын тамирчин Хань Мэй өвлийн спортын наадмаас гурван алт, хоёр мөнгө медаль хүртжээ. Хоёрдугаар сарын 11-ний өдөр Азийн өвлийн спортын наадмын тэшүүрийн тэмцээн сүүлийн өдрөө явагдаж өндөрлөв. Өвөр Монголын тамирчин Хань Мэй гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн төрөл болон эмэгтэйчүүдийн багийн төрөлд хоёр алтан медаль хүртжээ. Ийнхүү тэрбээр энэ удаагийн Азийн өвлийн спортын наадмаас гурван алт, хоёр мөнгөн медалиар энгэрээ мялааж, амжилттай оролцсон байна.
Мөн хоёрдугаар сарын 8-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн 1500 метрийн тэшүүрийн тэмцээнд Хань Мэй амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 3000 метрийн хурдны тэшүүрийн төрөлд мөнгөн медаль, богино зайн багийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Өвөр Монгол нутагтай шилдэг тамирчны хувьд Хань Мэй нутгийнхаа мөс, цасны спорт түлхүү хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, "Өвөр Монголын мөс цасны спортын хөгжлийн явцад нэгдэж байгаад баяртай байна. Ялангуяа Өвөр Монголд үндэсний 14-р өвлийн спортын наадам зохион байгуулагдсанаас хойш мөс цасны спорт илүү хөгжилтэй болж, хүмүүсийн цас мөсний спортод оролцох дур сонирхол улмаар нэмэгдсэн” гэжээ.



| Азийн наадмаас Өвөр Монголын тамирчин гурван алт, хоёр мөнгөн медаль хүртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |