1998 оны энэ өдөр Ховд аймгийн Манхан суманд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу 2022” Азийн наадмын аварга Төмөр-Очирын Тулга мэндэлжээ. Түүнийг мэндлэхэд ирээдүйд бөх болох хүү төрлөө хэмээн бэлгэдэн улсын заан Тулгаагийн нэрийг хайрласан гэдэг. Харин улсын зааны нэрийг хүртсэн Т.Тулга багаасаа л бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдөх болжээ. Тэрбээр хувиараа бэлтгэл хийж байгаад 2009 онд Сонгинохайрхан дүүргийн аваргаас хүрэл медаль хүртэн, амжилтын гараагаа эхлүүлжээ. Аав нь ч хүүгээ дэмжин, тогтмол бэлтгэл хийлгэхийн тулд чөлөөт бөхийн МУГД Б.Баттулга, “Арслан” клубийн дасгалжуулагч Ц.Гантөгс нарт шавь оруулсан нь нүдээ олсон шийдвэр байв.
Түүний хувьд 2015 он амжилтын арвин “ургац” хураасан жил болсон юм. Учир нь, Азийн өсвөрийн аварга, “Asashoryu cup”-т түрүүлж, УАШТ-ий өсвөрийн ангилалд алтан медаль авч, хошой аварга болж, залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.
Үүнийх нь үр дүн гарч, Т.Тулга олны итгэлийг даан, 2019 оны ДАШТ-д барилдахдаа олимпын эрх авсан. Түүгээр ч үл барам дэлхийн медальтан болох тун дөхсөн. Тэрбээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп,ДАШТ-ий хошой медальт, Энэхэгийн Бажранг Пуйнаг хожиж яваад, сүүлийн оноогоор ялагдан, V байрт шалгарсан юм.
Харин Норвеги Улсад болсон “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий 65 кг-ын жинд барилдсан Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан болсон юм. Тэрбээр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Рохит Рохиттой барилдаж, цаг дуусахаас 20 секундийн өмнө цэвэр ялж байлаа.
| ЭНЭ ӨДӨР ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.ТУЛГА МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |