"Харбин 2025" Азийн өвлийн спортын IX наадмын эхний өдөр цаначид шилдгүүдээ тодруулав. Хятадын Хар мөрөн мужийн Харбин хотод мөсний спортын тоглолтууд болж байгаа бол Ябули цанын баазад уулын болон гүйлтийн цаначид байрласан байгаа. Ябули цанын баазад болсон гүйлтийн цанын спринт буюу 1.5 км зайн уралдаанд манай тамирчид гараанд гарлаа.
Гүйлтийн цанын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгаар удирдуулсан найман цаначин эхний уралдаанаа хийв. Эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг, Т.Ариунболд нар шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. Цаначдын хувьд маргааш холын зайн гол уралдаантай. Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд тугч, гүйлтийн цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Ачбадрах, дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга А.Хүслэн нарын шилдэг тамирчид багтсан.
"Саппоро 1990" Азийн II наадамд гүйлтийн цаначид 10 км багийн буухиа төрөлд хүрэл медаль хүртэж байсан билээ. "Харбин 2025" Азийн наадмын уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд 17 орны 45 тамирчин өрсөлдсөнөөс А. Сондорбаяр 27 байр, М. Инжин 29 байрт, А. Итгэл 31 байрт, Х. Халиун 33 дугаар байрт тус бүр орлоо. Маргааш эрэгтэйчүүдийн өрсөлдөөн болох ба Э.Тэмүүлэн, А.Ариунбат, О.Өсөх-Ирээдүй, Ц.Тэмүүлэн нар гараанд гарна. Уулын цанын шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тэмүүлэн ажиллаж байна.
| ГҮЙЛТИЙН БОЛОН УУЛЫН ЦАНАЧИД ЭХНИЙ УРАЛДААНАА ХИЙЛЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |