“Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцож буй Монголын төлөөлөгчдийн ахлагч, УИХ гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын төлөөлөгчдийн ахлагчийн орлогч Д.Жаргалсайхан нар наадмын цанын төрлүүд явагдаж буй Яабули хотноо очоод байна.
Энэ үеэр Монголын багийн удирдлагууд уулын цана, гүйлтийн цанын баг тамирчидтай уулзан тэмцээний явц, бэлтгэл сургуулилтын тухай ярилцаж амжилт хүсэв. Түүнчлэн цанын спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган аймгийн Тэшиг сумын биеийн тамирын багш Ю.Соёлмааг “Олимпын алдар” одонгоор шагналаа.
Энэ удаагийн наадамд Ю.Соёлмаа багшийн дөрвөн шавь гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн ур чадвараа сорьж байгаа бөгөөд түүний бэлтгэн гаргасан шавь нараас ОУХМ цолтой долоон тамирчин байгаа билээ. Дашрамд дурдахад өнөөдөр 11:00 цагаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд манай дөрвөн тамирчин өрсөлдөх хуваарьтай байгаа.
| МОНГОЛЫН БАГИЙН УДИРДЛАГУУД ЯАБУЛИ ХОТОД ОЧЛОО |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |