Азийн өвлийн спортын 9-р наадмын нээлтийн ёслол Баасан гарагийн орой болсон бол өчигдөр 15 багц медалийн эзэд тодорлоо. Монгол Улсаас шорт трекийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд ОУХМ Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 2:58.964 секундын амжилтыг үзүүлж тэмцээнээ өндөрлүүллээ. Манай улсын тамирчны хувьд өнөөдөр 1000 метрийн зайн уралдаанд оролцох юм. Б.Гэрэлтуяа шорт трекийн төрөлд Азийн өвлийн наадамд хагас шигшээ гараанд шалгарсан Монгол Улсын анхны тамирчин болсон билээ.
“Харбин 2025” наадмын уулын цанын тэмцээн Ябули хотод эхний өдрөө үргэлжиллээ. Уулын цанын төрөлд Монгол улсаас дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор нийт 8 тамирчин оролцож байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн слалом буюу туг сүлжих төрлийн тэмцээн болж Японы тамирчин Чисаки Майда алтан медаль хүртсэн байна. Харин манай улсын тамирчин А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байр эзэлсэн байна. Энэ төрөлд 45 тамирчин оролцлоо. Өнөөдөр манай улсаас эрэгтэй уулын цаначид слалом төрөлд өрсөлдөнө.
Наадмын хоёр дахь өдөр гүйлтийн цанын тэмцээн Ябули цанын баазад эхэллээ. Өчигдөр спринт буюу ойрын зайн медальтнууд тодорсон юм. Эмэгтэй тамирчдаас Хятадын тамирчин Ван Чиан түрүүлсэн болсон Казахстаны цаначин Константин Борцов мөнгө, Хятадын тамирчин Салике Саймухаер хүрэл медаль хүртсэн байна.
Манай улсаас энэ төрөлд дөрвөн тамирчин оролцож ОУХМ Т.Ариунболд, Э.Ариунтунгалаг нар хагас шигшээд шалгарсан амжилтыг үзүүллээ. Харин эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Ачбадрах, А.Хүслэн, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр нар эхний төрөлдөө оролцлоо. Өнөөдөр Азийн өвлийн спортын наадмын 13 багц медалийн эзэд тодрох юм.
| “ХАРБИН-2025” АЗИЙН ӨВЛИЙН НААДМЫН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |