“Женко” клубийн самбо, жүдо бөхийн тамирчин, ОУХМ Цог-Очирын Сүнжидмаа 2001 оны энэ өдөр Увс аймагт мэндэлжээ . Түүний аав, ээжийн талд нь үндэсний бөхөөр барилддаг хүмүүс байдаг. Тэрбээр удмаа дагаж бөхийн спортоор хичээллэж эхэлсэн юм билээ. Ц.Сүжидмаа долоон хүүхэдтэй айлын отгон охин. Дөрвөн ах, хоёр эгчтэй. Том эгч нь Монголын хамгийн анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин Ц.Батхүү гэж хүн байдаг. Харин дунд эгч нь жюү жицүгийн дэлхийн аварга, самбо бөхийн дэлхийн цомын аварга, жүдо бөхийн улсын аварга ОУХМ Ц.Батцэцэг билээ.
Харин Б.Сүнжидмаа 2023 онд Армен Улсын нийслэл Ереван хотод болсон самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Жүдо бөхийн “ТОП-6” тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний таван хүрэл медальтай. Жүдо бөхийн залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж байсан.
Мөн жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга. Жүдо бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Өсвөр үеийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан, мөнгө хүрэл медальтай. Самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан.
| ЭНЭ ӨДӨР ЖҮДОЧИН Ц.СҮНЖИДМАА МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |