Хятадын Яабули хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна. Өчигдөр уулын цанын эмэгтэйчүүдийн слалом төрлийн тэмцээнд 17 орны 45 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна.
Энэ төрөлд Япон Улсын тамирчин түрүүлсэн бол удаах байрт Өмнөд Солонгос, Японы тамирчид оров. Харин манай улсын тамирчдын тухайд А.Сондорбаяр 27, М.Инжин 29, А.Итгэл 31, Х.Халиун 33 дугаар байрт хурдалжээ.
Өнөөдөр тус төрлийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхлэх бөгөөд Монголоос Э.Тэмүүлэн, А.Ариунбат, О.Өсөх-Ирээдүй, Ц.Тэмүүлэн нар оролцох юм. Монголын уулын цанын баг тамирчид 1986 оны Азийн өвлийн спортын наадмаас өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа цөөн спортын нэг төрөл билээ.
| “ХАРБИН-2025” наадмын уулын цанын төрлийн уралдаан боллоо |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |