Монголын “Үнэн” сонины нэрэмжит “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээний аваргууд тодорлоо. Гар бууны эмэгтэйчүүдийн 25 м-ийн дасгалд “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Анударь финалын буудлагад 31 оноогоор алтан медаль, “Алдар” спорт хорооны ОУХМ Т.Баярмаа 29 оноогоор мөнгө, “Аврагч” спорт хорооны ОУХМ Т.Баярцэцэг 24 оноогоор хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн 25 м-ийн гар бууны дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү финалын буудлагад 29 оноогоор алт, “Аварга”-ын ОУХМ О.Төгөлдөр 27 оноогоор мөнгө, “Хилчин” спорт хорооны Э.Бадамгарав 25 оноогоор хүрэл медаль авлаа.

Харин урт бууны 50 м-ийн эмэгтэйчүүдийн гурван байрлалаас буудах дасгалын финалд “Хүч” спорт хорооны ОУХМ О.Есүгэн 457.6 оноогоор алт, “Хүч” спорт хорооны ОУХМ Г.Нандинзаяа 454.3 оноогоор мөнгө, “Снайпер” клубийн ОУХМ Т.Золжаргал 437.8 оноогоор хүрэл медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн 50 м-ийн гурван байрлалд буудах дасгалын финалд “Хилчин” спорт хорооны ОУХМ Б.Эрхэмбаяр 462.2 оноогоор алт, “Алдар” спорт хорооны ОУХМ Н.Баяраа 452.9 оноогоор мөнгө, “Снайпер” клубийн ОУХМ Д.Лхагвасүрэн 432.7 оноогоор хүрэл медаль тус тус авлаа.

| “Д.Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээний аваргууд тодорлоо |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |