Төв аймгийн хүүхдийн спортын VIII наадмын хүрээнд зохион байгуулагдсан 2025 оны өсвөр үеийн волейболчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээн энэ сарын 4-6-ны өдрүүдэд амжилттай болж аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 18 сумын 23 байгууллагын 47 багийн 366 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Охидоос:
1- р байрт Ц.Хонгорзул ахлагчтай Батсүмбэр сумын “Хүй мандал” баг
2- р байрт А.Шүүдэр ахлагчтай Жаргалант сумын “Жаргалант” баг
3- р байрт А.Энхжин ахлагчтай Зуунмод сумын ХЦСургуулийн баг
Хөвгүүдээс:
1- р байрт Б.Тэмүүлэн ахлагчтай Заамар сумын “Заамар хан” баг
2- р байрт Б.Хүслэн ахлагчтай Зуунмод сумын ХЦСургуулийн баг
3- р байрт О.Хосбаяр ахлагчтай Баянхангай сумын “Атарчин” баг
Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор: Охидоос Батсүмбэр сумын “Хүй мандал” багийн тамирчин Ц.Хонгорзул, Хөвгүүдээс: Заамар сумын “Заамар хан” багийн тамирчин Б.Тэмүүлэн,
“Шилдэг холбогч”-оор: Жаргалант сумын “Жаргалант” багийн тамирчин Ө.Сарангоо, хөвгүүдээс: Зуунмод сумын ХЦСургуулийн тамирчин Э.Хүслэн нар шалгарлаа.
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр:
1- р байрыг СМ А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын ХЦСургуулийн баг тамирчид
2- р байрыг СМ Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сумын “Заамар хан” багийн тамирчид
3- р байрыг О.Алтангэрэл дасгалжуулагчтай Жаргалант сумын “Жаргалант” багийн тамирчид эхний байруудыг эзэллээ.
| Төв аймгийн волейболын өсвөр үеийн аймгийн аварга өндөрлөв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |