Жүдо бөхийн олон улсын шүүгч, дасгалжуулагч Зоригтын Сүхчулуун 1987 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 14 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ. 2023 дөрөвдүгээр сарын 4-нд Жүдо бөхийн олон улсын “А” болон “Б” зэрэглэлийн шүүгчийн шалгалтыг зохион байгуулсан. Тус шалгаруулалтад манай улсаас самбо бөхийн дэлхийн аварга Х.Батхишиг, улсын шүүгч З.Сүхчулуун нар оролцож олон улсын шүүгчийн болзол хангасан юм. Ийнхүү тэрбээр “IJF”-ны шүүгч болсон. Мөн тэрбээр Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. З.Сүхчулуун “Цаашдаа илүү их хөгжиж, дэвшихийг хүсдэг. Олимпын наадмыг шүүх мөрөөдөлтэй. Мөн Азийн жүдо бөхийн холбооны спортын зөвлөлийн гишүүний хувьд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ажлын хэсэгт ажиллах зорилготой” юм билээ.
| ЭНЭ ӨДӨР ЖҮДОГИЙН ШҮҮГЧ З.СҮХЧУЛУУН МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |