Энэ өдөр жюү жицүгийн “Ральф гресий академи”-ийн тамирчин Баяртсайханы Эгиймаа мэндэлжээ. Тэрбээр 2004 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймагийн Баруунтуруун суманд төрсөн. Б.Эгиймаа 2024 онд Грек Улсын Крит аралд болсон жюү жицүгийн ДАШТ-ий “U21” ангиллын “No-Gi” төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн юм. Мөн жюү жицүгийн ДАШТ-ий “U21” ангиллын “Ги”-тэй төрөлд хүрэл медаль. Насанд хүрэгчдийн холимог багийн төрөлд хүрэл медаль хүртэж байлаа.
Одоо тэрбээр жюү жицүгийн спортын цэнхэр бүсний хоёр дантай. Мөн сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Биеийн тамирын багш арга зүйчийн ангийн оюутан . “Ральф гресий монгол академи”-ийн тамирчин, туслах дасгалжуулагч байгаа.
ЭНЭ ӨДӨР ЖЮҮ ЖИЦҮГИЙН Б.ЭГИЙМАА МЭНДЭЛЖЭЭ |
|
2025-07-13 12:14:57
2025-07-13 11:54:02
2025-07-13 10:53:43
2025-07-13 10:16:04
2025-07-13 09:58:32
2025-07-13 09:34:46
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |