Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улиралд МСБХ-ны Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулах болсныг зохион байгуулагчид зарлалаа. Энэхүү лигт Азийн сагсан бөмбөгийн хүчирхэг орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Тайван, Филиппин, Макао, Хонгконг зэрэг улсын лигийн аварга багууд өрсөлддөг байна. Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн 2024-2025 оны буюу энэ улирлын аваргаар тодорсон баг ирэх есдүгээр сард эхлэх Зүүн Азийн супер лигт өрсөлдөх болжээ.
“East Asian Super League” нь “FIBA” буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд хэсгийн шатанд зургаан тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай аж. Тус лигийн тэмцээнд МСБХ-ы Үндэсний дээд лигийн багууд нэгдсэнээр Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм.
“EASL” нь дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг ба нэг тоглолтыг найман сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол Улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм. Тус лигийн тэмцээний албан ёсны хуваарь ирэх зургадугаар сард тодорхой болох бөгөөд есдүгээр сараас лигийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлэх аж. Зүүн Азийн супер лигийн тэмцээнийг дэлхий нийтэд 200 гаруй улсад шууд дамжуулалт хийдэг бөгөөд, давхардсан тоогоор 10,4 тэрбум үзэлтийг хамардаг гэдэг судалгаа байна. Мөн нэг тоглолтыг дунджаар шууд дамжуулалтаар есөн сая хүн үздэг байна.
| Лигийн аварга баг “Азийн топ” багуудтай өрсөлдөнө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |