Азийн ес дэх удаагийн өвлийн наадам 12 хоногийн дараа Хятадын Харбин хотноо нээлтээ хийнэ. Уг наадамд Монгол Улсаас дөрвөн спортын долоон төрөлд 36 тамирчин өрсөлдөх юм. Азийн өвлийн наадам 29 жилийн дараа Харбин хотноо дахин зохион байгуулагдаж байна.
Азийн өвлийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 19 гишүүн сурвалжлан ажиллах юм. Энэ өдөр Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар баг хамт олны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэд Азийн өвлийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын бэлтгэл сургуулилт жигд сайн байгааг онцолж наадам болох БНХАУ-ын Харбин хот болоод тэмцээн уралдааны хуваарийг танилцуулав. Мөн Монголын баг тамирчдын амжилт, өвлийн наадмыг нийгэмд сурталчлан таниулах үйлсэд онцгой анхаарч нэгдсэн ажиллахыг хүсэв.
Ташрамд сонирхуулахад Азийн өвлийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын ахлагчаар Монгол Улсын сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ажиллах бол орлогч ахлагчаар МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар ажиллах юм.
| “ХАРБИН-2025” наадмыг сурвалжлах сэтгүүлчдийг хүлээн авч уулзав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |