Олон улсын боксын холбооны удирдлагууд АНУ-ын шинэ ерөнхийлөгчид илгээсэн нээлттэй захидалдаа, трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортоор хичээллэхийг хориглосон түүний байр сууринд талархаж байгаагаа илэрхийлжээ. “LA-28” олимпын хөтөлбөрт тийм тамирчдыг хасах боломжтой эсэхийг судлахыг уриалсан байна. Лхагва гарагт олон нийтэд зарласан уг илгээлтэд ОУБХ-ны ерөнхийлөгч Умар Кремлев, гүйцэтгэх захирал Крис Робертс нар хамтран гарын үсэг зуржээ.
Тэд дэлхийн хэмжээнд боксчдын эрхийг хамгаалахын тулд хамтран ажиллах боломжийг Трампад санал болгов."АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсөнд баяр хүргэе. Энэ чухал үйл явдал нь таны нэр хүндтэй улс төрийн карьерын шинэ хуудас төдийгүй АНУ болон дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд чухал мөчийг харуулж байна." гэж ОУБХ-ны удирдлагуудын захидал эхэлсэн байна.
Илгээлтийн агуулга нь 2024 оны Парисын Олимпын үеэр эмэгтэйчүүдийн боксыг тойрсон маргаан дээд цэгтээ хүрэх үед тодорхой хэлсэн Трампын байр суурьтай “AIBA” нэгдмэл байгаад голчлон анхаарчээ. ОУБХ-ны удирдлагууд Трампын үйл ажиллагааг шударга өрсөлдөөнийг хангах, эмэгтэйчүүдийн спортын нэгдмэл байдлыг хамгаалах тууштай амлалт гэж тодорхойлж, сайшаан, саяхан гарсан АНУ-ын Конгрессоос трансжендер тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон хууль тогтоомжийг дэмжиж байгаагаа дахин мэдэгдэв.
"Энэхүү хууль тогтоомж нь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй тамирчдын эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах бидний шинэ бодлогын хүчин чармайлттай нийцэж байна" гэж захидалд бичжээ. Кремлев, Робертс нар мөн гуравдугаар сард ОУОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд болох өөрчлөлтийн талаар дурдав. ОУБХ "олон улсын илүү тодорхой дүрэм, удирдамж хэрэгтэй" тухай онцлон тэмдэглэж, удахгүй ирэх шинэ удирдлага нь "спорт ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн жендэрийн ангиллыг хүндэтгэхийн зэрэгцээ бүх тамирчдад тэгш боломж олгох дүрэм журмыг хэрэгжүүлэх" итгэл найдварыг харуулах шаардлагатайг дурджээ.
ОУБХ нь тамирчин бүрийн төрөлхийн эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ улс үндэстэн бүрийн өвөрмөц соёл, үнэт зүйлийг үнэлж, хүндэтгэдэг боксын цорын ганц удирдах байгууллага гэдгийг сануулж байна. Мөн боксчдыг эх орноо төлөөлөн, бүх тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож тэдэнд зориулсан их хэмжээний шагналын сангаас орлого олох платформоор хангана гэж бичжээ.
Тус байгууллага захидалдаа "Орлогыг тамирчид, дасгалжуулагчид болон үндэсний холбоодод хуваарилах нь баталгаатай" гэж онцлон тэмдэглэж, ОУОХ-г дахин онцолж, муу засаглалтай байгаа ОУОХ-нд бүтцийн өөрчлөлт, засаглалын томоохон шинэчлэлт хийнэ гэж ОУБХ найдаж байна гэж дурджээ.
Эцэст нь Кремлев, Робертс нар АНУ-ын засаг захиргаатай АНУ-д боксын хөгжилд түлхэц өгөх санаачилга дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 1980-1990-ээд онд промоутороор ажиллаж байсан Трампын боксын олон жилийн туршлага, уламжлал, хүсэл тэмүүллийг эргэн дурсав.
2028 оны Лос-Анжелес хотод болох олимпын наадам нь таны АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хоёр дахь удаагийн үетэй давхцаж байгаа бөгөөд бокс нь олимпоос хасагдах эрсдэлтэй учраас “АIBA” онцолж буй юм.
"Бокс нь 2028 оны Лос Анжелесийн олимпын наадмын нэг хэсэг байж, Америк үндэстэн болон дэлхий даяарх бүх хөгжөөн дэмжигчдийнхээ жинхэнэ хайрыг татахад хүчээ нэгтгэхийг хүсч захидал төгсжээ.
| Олон улсын боксын холбоо “AIBA”-аас Трампад захидал илгээжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |