Дэлхийн оюутны өвлийн спортын их наадам Италийн Турин хотноо энэ сарын 13-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд Монголын 20 тамирчин оролцсоноос шорт трэкийн дөрвөн тамирчин өчигдөр тэмцээндээ уралдлаа. Эмэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Б.Гэрэлтуяа 1:38.055 цагийн амжилтаар барианд орж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Мөн эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Э.Мөнх-Эрдэнэ 2:02.055 цагаар барианд орсноор хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэрбээр хэсэгтээ эхний гуравт орсон бол сүүлийн шатанд өрсөлдөх байв. Хэсгийн уралдааны үеэр Э.Мөнх-Эрдэнэ Польшийн тамирчинд түлхүүлж унасан ч замаа дуусгасан бөгөөд шүүгчид Польшийн тамирчныг торгож тэмцээнээс хассан байна.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 500, 1000 м-т уралдсан М.Борхүү шорт трэкийн Монгол Улсын мастер цолны болзол хангажээ. Харин Г.Мөнх-Эрдэнэ 1:55.8 минутад барианд орсноор энэ тэмцээнийг зорьсон Монголын шорт трэкийн тамирчдаас хамгийн сайн уралдсан нь болсон байна. Тэрбээр урд өдөр нь 500 м-ийн зайд 44.682 секундэд барианд орон мөн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилж, ДАШТ болон дэлхийн цуврал тэмцээнд оролцох эрх авчээ.
| Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ нар шорт трэкийн улсын дээд амжилтыг тогтоолоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |