“Москва-1980” олимпын наадмын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит Монголын чөлөөт бөхийн холбооны 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, жин жингийн медальтнууд тодорлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн багийн нийлбэр дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүлж, БГД-ийн “Аваргууд академи”, “Хилчин” спорт хороо удаалав. Харин эмэгтэйчүүдэд “Алдар” спорт хороо түрүүлж, “Хилчин”, БГД-ийн “Аваргууд академи” баг удааллаа.
Энэ удаагийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдсөн. Эрэгтэй, эмэгтэй зарим нэг хөнгөн жинд цөөн тамирчин өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал хагалгаанд ороод барилдаагүй. 53 кг-д МУГТ Б.Болортуяа давхар биетэй, ОУХМ Д.Отгонжаргал ээж болсон, ОУХМ Б.Хулан бэртэлтэй учир барилдаагүй. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, МУГТ Э.Даваачимэг, Б.Эрдэнэсувд нар барилдсангүй. 59 кг-д өмнөх жилийн улсын аварга Б.Анударь, 76 кг-д ОУХМ Загардулам ороогүй. Эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Н.Наранхүү бэлтгэлтэй байгаа. 57 кг-д ОУХМ Н.Насанбуян барилдсангүй. Харин эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд манай хоёр дэлхийн аварга МУГТ П.Орхон, МУГТ С.Цэрэнчимэд нар гайхамшигтай, үзэгч, бөх сонирхогчдын сэтгэлийг сэргээсэн сайхан өрсөлдөөнийг үзүүллээ. ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, ОУХМ З.Занабазар нар 61 кг-ын жингийн финалд мөн л сайхан өрсөлдөөнийг харуулж чадлаа. Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд хамгийн олон бөх барилдсан нь бахархууштай сайн зүйл байлаа.
Энэ жилийн УАШТ зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдийн УАШТ-ээс сайн боллоо. Харин шүүгчдийн ур чадвар үнэхээр чамлалттай байсан. Шүүгчдэд мэдлэг, туршлага, мэдрэмж алга байлаа. Монголын чөлөөт бөхийн холбоо үнэхээр шинэчлэгдэж өөрчлөгдсөн байна. УАШТ болгон нь хэрүүл, маргаан, “хэл ам” дагуулдаг байсан. Харин тэр байдал үгүй болжээ. МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Мянганбаяр, Энхтуяа нарт талархаж байна.
УАШТ-д зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо хамгийн олон тамирчдыг оруулж, хамгийн олон жинд түрүүлж байна. Монголын чөлөөт бөхөд ур чадвартай олон шинэ залуу тамирчдыг бэлтгэн, гаргаж, насанд хүрэгчдийн УАШТ-д оруулсан “Алдар” спорт хорооны МУГД Ц.Хосбаяр, МУГТ Г.Мандахнаран, МУГТ Б.Одончимэг багш нарт баярлахгүй байхын аргагүй. Мөн БГД-ийн “Аваргууд академи”, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч нарт баярлалаа. Харин УАШТ-д тогтмол амжилт гаргадаг “Хасумега старс” багийн өмнөх эрч, хүч жаахан суларчээ. Тус клубийн “Дархан” баг харин энэ удаагийн УАШТ-д боломжийн хэмжээнд оролцсон. “Женко” клуб чухам ямар шалтгаанаас УАШТ-д оролцоогүй юм бол. Тэд өрсөлдөөний гадна үлдлээ.
УАШТ-ИЙ НЭГДСЭН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)
2. С.Жигүүр (МЧБХ)
3. М.Даваабанди (Алдар)
3. Л.Мөнх-Од (БГД Аваргууд академи)
61 кг-ын дүн:
1. Т.Түвшинтулга (БГД Аваргууд академи)
2. З.Занабазар (Хилчин)
3. Н.Ганбаяр (Цаст Тайга)
3. Э.Энхболд (Аврагч)
65 кг-ын дүн:
1.Ц.Цогбадрах (Алдар)
2.Д.Төрбаяр (БГД Аваргууд академи)
3.Б.Зэнээмэдэр (Тэх Мөнх)
3.Б.Гантулга (Тэх Мөнх)
70 кг-ын дүн:
1.Т.Тулга (Хүч)
2.Б.Өсөхбаяр (МЧБХ)
3.Т.Өглөөжаргал (New Gen Team Спортын Төв сургууль)
3.А.Анх-Эрдэнэ (Налайх)
74 кг-ын дүн:
1. Б.Батбаяр (Дархан Хасу Fohow)
2. Э.Төгсжаргал (Дархан Хасу Fohow)
3. Ш.Дэлэг (Хилчин)
3. М.Толуй (Тэх Мөнх)
79 кг-ын дүн:
1.О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
2.Ж.Далайцэрэн (New Gen Team, Спортын төв сургууль)
3.Я.Ерөөлт (Төгс дэвжээ)
3.С.Бямбабаяр (БГД Аваргууд академи)
86 кг-ын дүн:
1. Н.Батбилгүүн (Алдар)
2. Э.Бямбадорж (Баянхонгор)
3. Б.Бямбадорж (Сүлд)
3. Г.Даянбилэг (БГД Аваргууд академи)
92 кг-ын дүн:
1. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
2. Т.Дэмчигдорж (Алдар)
3. Д.Дэлгэрдалай (New Gen Team Спортын Төв сургууль)
3. М.Баяржавхлан (New Gen Team Спортын Төв сургууль)
97 кг-ын дүн:
1. Г.Ганхуяг (Алдар)
2.Ө.Шийрэв (Алдар)
3.Н.Шинэтөр (МЧБХ)
3.Д.Оргилох (Аврагч)
125 кг-ын дүн:
1. М.Лхагвагэрэл (Хилчин)
2. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. Н.Золбоо (Хүч)
3. Э.Батмагнай (Алдар)
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн:
1.Б.Мөнхнар (Алдар)
2.М.Мөнхгэрэл (Оргил)
3.Г.Оюундарь (БГД Аваргууд академи)
3.Ч.Номин (Тэх Мөнх)
53 кг-ын дүн:
1. Ч.Отгонтуяа (Алдар)
2. Ц.Намуунцэцэг (Дархан Хасу FOHOW)
3. Б.Халиун (Хилчин)
55 кг-ын дүн:
1. Б.Отгонтуяа (Алдар)
2. М.Дөлгөөн (Алдар)
3. Э.Буман-Аюуш (Баянхонгор)
57 кг-ын дүн:
1.Х.Болортуяа (Аврагч спорт хороо)
2.Б.Энхтүвшин (Аврагч спорт хороо)
3.Ү.Мөнхчимэг (Төв Арж)
3.М.Рэнцэнханд (Тэх Мөнх)
59 кг-ын дүн:
1.Т.Алтжин (Хилчин)
2.Э.Гантуяа (Хилчин)
3.М.Номин-Эрдэнэ (Хилчин)
3.Б.Хоролгарав (Дархан Хасу Fohow)
62 кг-ын дүн:
1. С.Цэрэнчимэд (Алдар)
2. П.Орхон (Алдар)
3. Э.Саруул (БГД Аваргууд академи)
65 кг-ын дүн:
1. Т.Энхжин (Алдар)
2. Э.Одгэрэл (Төв Арж)
3. Б.Майцэцэг (БГД Аваргууд академи)
68 кг-ын дүн:
1. Э.Дэлгэрмаа (Хүч)
2. Б.Ганцэцэг (Дархан Хасу Fohow)
3. А.Даваажаргал (Налайх)
72 кг-ын дүн:
1.З.Болортунгалаг (Хилчин)
2.Д.Цогзолмаа (Алдар)
3.П.Номин-Эрдэнэ (Алдар)
76 кг-ын дүн:
1.Э.Даваанасан (Алдар)
2.Г.Уртнасан (Хилийн цэргийн 0303-р анги)
3.О.Цэлмүүн (New Gen Team Спортын Төв сургууль)
БАГИЙН ДҮНГЭЭР “АЛДАР” СПОРТ ХОРОО АВАРГАЛАВ
2025 оны УАШТ-ий багийн дүнгээр “Алдар” спорт хороо тэргүүллээ. “Алдар”-ын бөхчүүд эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд аль алинд нь өнгөлсөн юм.
БГД-ийн "Аваргууд академи" эмэгтэй багийн дүнгээр хоёрдугаар байр, эрэгтэй багийн дүнгээр гуравдугар байрт орсон. “Хилчин” спорт хороо эрэгтэй багийн дүнгээр хоёрдугаар байр, эмэгтэй багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан юм.
Эмэгтэй багийн дүн:
1. “Алдар” спорт хороо
2.БГД “Аваргууд академи”
3.”Хилчин” спорт хороо
Эрэгтэй багийн дүн:
1.”Алдар”
2.”Хилчин”
3.БГД “Аваргууд академи”.
| ЧӨЛӨӨТ БӨХИЙН 2025 ОНЫ УЛСЫН АВАРГА ӨНДӨРЛӨВ |
|
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |