Чөлөөт бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанууд явагдаж медалийн эзэд тодрох билээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх “U23” хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчин “U23” хүртэлх насныхны Монгол Улсын аварга С.Жигүүр нар финалдлаа.
Тэгвэл 61 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ З.Занабазар, “Баянгол-Аваргууд” академийн бөх ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар аваргын төлөө барилдана. Эрэгтэйчүүдийн 65 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан “Алдар” спорт хорооны бөх ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрах, “Баянгол- Аваргууд” академийн тамирчин, дэлхийн оюутан, залуусын универсиад наадмын хүрэл медальт Д.Төрбаяр нар тунаж үлдлээ.
Харин 70 кг-д “Хүч” спорт хорооны харьяат гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын V байрын шагналт, МУГТ Т.Тулга үдээс өмнөх бүх барилдаанууддаа цэвэр ялж финалдсан. Түүнтэй Монголын чөлөөт бөхийн холбооны бөх Б.Өсөхбаяр өнөөдөр таамаг эвдэж шигшээ барилдаанд зодоглохоор шалгарав.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Алдар" спорт хорооны бөх “U23” хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай Ч.Отгонтуяа, "Дархан Хасу FOHOW" клубийн бөх, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдана. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8-ын харьцаатайгаар ялсан юм.
Харин эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, МУГТ П.Орхон, Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд нар ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар финалдлаа. Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд хүч сорьж буй бөхчүүд тойргоор барилдаж, аваргаа тодруулах юм.
| Чөлөөтийн улсын аваргын эхний өдрийн жингийн финалын бөхчүүд тодорлоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |