Спортын төв ордны “А” зааланд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн УАШТ-д 37 багийн нийт 173 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн долоон жинд тулалдаж байгаа юм. Улсын аваргаас Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулах аж.
Өнөөдөр хагас шигшээ тулаан өрнөж, маргааш алт, мөнгөн медальтнууд тодорно. Тэмцээнд оролцогчдоос онцолбол, ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт Б.Мишээлт, М.Энхжаргал нарын шилдгүүд байна. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс хамгийн олон түрүүлсэн нь Азийн АШТ-ий хүрэл, Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Зул нийт 12 удаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, дэлхийн цомын мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Нандинцэцэг нийт 11 удаа түрүүлжээ. Боксын эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх 1956 онд болж байсан бол эмэгтэйчүүдийнх 1999 оноос одоог хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна.
| Боксын улсын аваргын хагас шигшээгийн тулаан эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |